Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Чех улсад сураггүй алга болсон Монгол иргэнийг эрэн хайх ажиллагааг ЭХЛҮҮЛСЭН

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

БНЧУ-д Монгол Улсын иргэн сураггүй алга болсон гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Чех улсын Ческа Липа хотноо амьдардаг Монгол Улсын иргэн сураггүй алга болсон хэргийн талаар ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яам анхаарал тавин ажиллаж байна. Чех дэх цагдаагийн газар болон холбогдох бүхий л байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн газраас хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Албан ёсоор эрэн хайх ажиллагааг мөн эхлүүлсэн. Чех дэх ЭСЯ эрлийн ажиллагааны талаар байнгын мэдээлэлтэй ажиллаж байна.

Мөн тухайн иргэний Монгол болон Чех дэх гэр бүлийнхэнтэй нь байнгын холбоотой ажиллаж байна. Хувь хүний нууцтай холбоотой асуудал тул одоогоор тухайн иргэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Учралын батлуулсан хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХОРИГ тавихаар болжээ
УИХ-ын гишүүн Н.Учралын батлуулсан хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХОРИГ тавихаар болжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.