Коронавируст халдварын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоосон үед олон хүн цуглуулсан үдэшлэг болжээ. Уг үдэшлэгт Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг оролцсон нь баримтаар нотлогдсоныг “Social Pop” буландаа онцолж байна.
ЗГ олон хүн цуглахыг хориглож баар цэнгээний газруудыг хаагаад байсан гэтэл Өчигдөр cielo бааранд шоу болж, ZU баарыг хаасантай адил олон хүн цугласан байна. Тэр дунд Засгийн хэвлэлийн албаны дарга @GanzoTg явж байна. Хэнд үйлчилдэг хориг вэ? Наа худлаа Хориг гэсэн Шоугаа боль‼️ pic.twitter.com/rKmjg3Jsp3
— Идэр (@ider_jack) May 28, 2020
-“CIELO FOOD’N BAR” ОЛОН ХҮН ЦУГЛУУЛСАН ҮДЭШЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ-
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы тушаал, шийдвэрээр баар, цэнгээний газруудыг ажиллахыг тодорхой хугацаагаар хязгаарласан. Гэвч Хан-Уул дүүргийн “Галакси” цамхагт байрлах “Cielo Food’N Bar” гэх ресторан, лоунж үдэшлэг зохион байгуулжээ.
Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед ДЭМБ, ЭМЯ-наас чиглүүлж буй хүн хоорондын дунд 1.5-2 м-ийн зай баримтлах, бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалт зүүх заавар, зөвлөмжийг огоорсон түмэн залуус энэ үдэшлэгт цугларсан нь дараах сторинуудаас харагдаж байна.
-ҮДЭШЛЭГТ ЗАСГИЙН ГАЗРЫН ХМОНХХ-ИЙН ДАРГА Ц.ГАНЗОРИГ ОЧСОН НЬ СТОРИГООР НОТЛОГДОЖ БАЙНА-
Тэд өөрсдийн инстаграм хуудсандаа үдэшлэгийн талаар мэдээлэл оруулахдаа “Стори хийж мангартав аа, зүгээр л урилга шүү” гэх утгатай сториг оруулжээ. Гэвч стори хийж “мангартсан” хүмүүсийн балгаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг тус үдэшлэгт очсон нь инстаграм сторид тодорхой харагдаж байна.
Мөн сошиал орчинд “Ерөнхий сайдын зүгээс тавьж буй хориг арга хэмжээг Хэвлэлийн төлөөлөгч нь биелүүлэхгүй байх үед бусад нь биелүүлэх үү” гэх зэргээр олон хүн шүүмжилсээр байна.
Мөн албан бус эх сурвалжийн мэдээллээр хамгийн багадаа 7000 ам.доллараас үнэлгээ нь өсдөг “Rolex” цагийг Монгол Улсад худалдаалдаг захирал Б.Батчимэгийн төрсөн өдөр тохиож, төрсөн өдөрт нь очсон гэх ч мэдээлэл байна.
Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр тогтоож буй хөл хорионы дэглэмийг мөрдүүлэхээр ажиллаж буй албан тушаалтнууд нь мөрдөхгүй байхад ард түмэн мөрдөх үү гэж хүмүүс шүүмжилсээр байна.