Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнжмөл өвс шатаах зөрчил 51 хувиар буурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш ой хээрийн түймэр 6 дуудлага, өнжмөл шар өвс шатсан гэх 232 удаагийн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын албан хаагчид үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Нийслэлийн Засаг даргын А/487 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн ногоон бүсэд Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн газрын албан хаагчид хамтран хөдөлгөөнт эргүүл хийж байгаа юм. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд  өнжмөл өвс шатааж байсан 17 удаагийн зөрчлийг илрүүлж холбогдох хуулийн дагуу арга хэмжээг авчээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өнжмөл өвс шатаасан дуудлага 51,7 хувиар буурсан үзүүлэлт гарсан талаар холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Э.Эрдэнэбаатар мэдээлэв. Хуурайшилтын үед иргэдийг ногоон бүсэд аялж зугаалах, өнжмөл өвс шатааж болзошгүй эрсдэл үүсгэхгүй байхыг энэ үеэр сэрэмжлүүлэв.

Хотын дарга С.Амарсайхан эндсэн дөрвөн хүүхдийн ар гэрийнхэнд хандаж эмгэнэл илэрхийллээ
Хотын дарга С.Амарсайхан эндсэн дөрвөн хүүхдийн ар гэрийнхэнд хандаж эмгэнэл илэрхийллээ
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна