Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баяраа: Төмөр замчдын хөдөлмөрлөх эрхийн зөрчил ихсэж, ажлын байрны дарамт нэмэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлээс “Улаанбаатар Төмөр зам” ХНН ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг боомилж байгаа талаар мэдээлэл хийлээ. 

Тус үйлдвэрчний эвлэлээс сүүлийн жилүүдэд төмөр замчдын хувьд хөдөлмөрлөх эрхийн зөрчил өсөж, ажлын байрны дарамт нэмэгдэх болсон. Цаашлаад төмөр замчдын бүтээсэн баялгийг шударга бусаар хуваарилж, “Улаанбаатар Төмөр зам” ХНН дотор албан тушаал, эрх мэдлийн гэмт хэрэг гарч байгаа талаар гомдол санал ихээр гарч байна хэмээн мэдээллээ.

Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа:

Баяраа “УБТЗ өөрсдийн ажилчдаа тагнаж чагнадаг, алагчилж захиалгаар хэлмэгдүүлдэг. Жишээ нь, 2018 онд галт тэрэгт дайруулсан ажилтны хэрэг дээр хүн хэлмэгдүүлж байсан. Эгэл ажилтан алдаа гаргавал хэдэн жил ажилласан нь хамаагүй, цалин мөнгөгүй хөөж гаргадаг. Тиймээс төр засгаас иргэдээ хамгаалахыг хүсэж байна.” гэсэн юм.

Энэ ч үүднээс Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлээс эерэг хандлага шударга ёс, хамтын түншлэлийн зарчмаа баримтлан холбогдох этгээдүүдэд удаа дараа анхааруулга шаардлага хүргүүлсэн байна. Жишээ нь, дөрөвдүгээр сарын 6-ны өдөр МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ҮЭБ-ыг шахан хавчиж, боомилж буй талаар албан тоот хүргүүлж байжээ.

Гэвч үүнд ямар ч хариу, мэдээлэл өгөөгүй бөгөөд тодорхой арга хэмжээ аваагүй байна. Тиймээс хэрэв цаашдаа энэ мэт албан шаардлагыг хүлээж авахгүй бол ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ.

 

Т.Билэгжаргалд шүүхээс 2.8 жилийн хорих ял оноожээ
Т.Билэгжаргалд шүүхээс 2.8 жилийн хорих ял оноожээ
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.