Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НМХГ-аас хүүхдэдээ сэтгэхүйг хөгжүүлэх тоглоом, ном бэлэглэхийг уриаллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 23 секунд

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн талаар мэдээллээ. 

Энэ жил Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ямар нэгэн баярын арга хэмжээ зохиохгүй талаар бид мэдээлсэн билээ. Гэсэн ч, дэлгүүр, худалдааны төвүүдээр хүүхдийн бэлэг боож, худалдаалж байгаатай холбогдуулан НМХГ-аас чанар аюулгүй байдлыг хангаж буй эсэхэд хяналт шалгалт хийсэн байна.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш 

"Хяналт, шалгалтын хүрээнд 309 ААН, байгууллага, 140 иргэн, нийт 409 газрыг хамруулан шалгалт хийхэд 559 зөрчил илэрч, 394 буюу 73,4 хувийн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авлаа. Шалгалтын явцад тухайн худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний шаардлага хангаж байгаа эсэхэд 91 нэр төрлийн 164 хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч, НМХГ-ын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж, сорилтын дүнд үндэслэн дүгнэлт гаргаж ажиллалаа" гэсэн юм.

Хяналт, шалгалтын дараа илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 41 албан шаардлага, 65 албан даалгаврыг хүргүүлж, хадгалалтын горим зөрчигдсөн 9 төрлийн 34кг, 71600 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг устгуулах арга хэмжээ авчээ. Дээр нь 65 ААН, иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 37 сая 550 мянган төгрөгний торгууль ноогдуулж, бүрэн барагдуулж ажилласан байна.

Хяналт, шалгалтын явцад шошгын зөрчилтэй 14 нэр төрлийн 600 ширхэг буюу 1 сая 100 мянган төгрөгний хүнсний бүтээгдэхүүнийг сүлжээнээс татан авалт хийлгэж, зөрчлийг арилгуулснаар хоолны хордлого гарахаас урьдчилан сэргийлжээ.

Мөн НМХГ-аас хүүхдүүддээ бэлэг авахдаа шошго, он сар, найрлага, худалдаалагдаж буй орчны темпратур зэргийг сайтар нягталж сонгохыг зөвлөлөө. Мөн хүүхдийнхээ бэлгэнд аль болох чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, сэтгэхүйг хөгжүүлэх тоглоом, ном зэрэг оюунлаг бэлгийг сонгож өгөхийг уриаллаа.
Төв аймгийн Баянжаргалан сумын төвөөс пулемётны цэнэгтэй сум олжээ
Төв аймгийн Баянжаргалан сумын төвөөс пулемётны цэнэгтэй сум олжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +14 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.