АН-ын ҮБХ өчигдөр /2023.01.13/ хуралдаж, дараагийн намын даргаа сонгох асуудлаа хэлэлцэж, журмаа баталсан. Ийнхүү ирэх долоо хоногийн пүрэв гарагт дахин хуралдаж, намын даргад нэр дэвшигчээ сонгон, их хурлаараа баталгаажуулахаар болсон юм.
Тэгвэл үүнийг дүрмийн бус хэмээн харж, эсрэг байр суурь илэрхийлж буй С.Эрдэнэ "Эвлэрлийн ажлын хэсэг"-ийг ахалж буй УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал,
"Энэ УИХ-д хуулиа мэддэг, уншдаг наад захын эрх зүйн мэдлэгтэй УИХ-ын гишүүн байхгүй юу. Хуультай, дүрэмтэй АН-ын дүрэм, журмыг уландаа гишгэж, дураараа аашлан хэсэг бүлэг этгээд хэн нэгнийгээ АН-ын даргаар сонголоо гээд энэ нь хуульд нийцэх үү эрхэм гишүүн Ж.Батсуурь гуай" гэжээ.
Мөн тэрбээр, "АН-ыг сэхээнд байгаа гэж үзвэл хэн сэхээнд оруулав. 2020 оны сонгуулиар АН-ын нэрээр сонгогдсон УИХ-ын гишүүд тэр дотроо эрхэм Ж.Батсуурь гишүүн та юу хийж, хэдэн хууль батлуулав.
Та нар эрх баригч МАН-д биеэ худалдаж, тэдний дуулгавартай зарц, утсан хүүхэлдэй болж ирсэн биз дээ" гэсэн юм.
Энэ УИХ-д хуулиа мэддэг уншдаг, наад захын эрх зүйн мэдлэгтэй УИХ-ын гишүүн бий юу?!Хуультай дүрэмтэй АН-ын дүрэм журмыг уландаа гишгэлж дураараа аашлан хэсэг бүлэг этгээд хэн нэгнийгээ АН-ын даргаар сонголоо гээд энэ нь хуульд нийцэх үү эрхэм гишүүн Батсуурь гуай?!
— С.Эрдэнэ (@serdenemn) January 14, 2023