Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батсуурь: ҮБХ хуралдаж, Ардчилсан намд үүсээд байсан ээдрээтэй асуудлуудад цэг тавилаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

No description available.Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өнөөдөр /2022.01.13/ хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь мэдээлэл өглөө. Тэрбээр "ҮБХ-ны гишүүд арав орчим цаг хуралдлаа. Олон асуудлуудыг шийдэж, өнгөрөгч 2.5 жилд Ардчилсан намд байсан ээдрээтэй асуудлуудад цэг тавилаа. Намын даргыг сонгох журмаа баталлаа. Ингэхдээ дараагийн ҮБХ-ны хурлаас өмнө намын даргад нэр дэвшигчээ тодруулах журмыг баталлаа. Нэгдүгээр сарын 19-нд намын ээлжит бус Их хурлаа Төрийн ордонд хийхээр боллоо. Мөн өдрийн 10.00 цагт ҮБХ-ны ээлжит бус их хурлаа хуралдуулж, намын даргад нэр дэвшигчдийг бүртгэн авч, олонхийн санал авсан нэр дэвшигчийг их хурлаар оруулж батламжлуулна. Батламжлагдсан намын даргаа УДШ-д бүртгүүлнэ" гэлээ.

Ардчилсан нам энэ сарын 19-нд даргаа сонгож, Их хурлаараа батламжилна
Ардчилсан нам энэ сарын 19-нд даргаа сонгож, Их хурлаараа батламжилна
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.