Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр сартай зээ хүүгээ малын тэжээлээр дарж хөнөөгөөд газарт булсан байжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 44 секунд

Ховд аймгийн Мянгад сумын нутагт хоёр сартай нярай хүүхдийг өвөө нь малын тэжээлээр дарж амь, насыг нь хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарсан талаарх мэдээлэл тархсан. Тэгвэл уг хэргийн үйл явц, шалгалтын ажлын талаар Ховд.мн сайт тус аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа н.Булганбаатараас тодруулсан байна.

Тэрбээр, "Энэ тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад албан ёсоор ирээгүй. Харин ийм хэрэг болсон байж болзошгүй гэдэг мэдээлэл авсан. Үүний дагуу холбогдох шалгалтын ажиллагааг хийж байна. Гэр бүлийн гишүүдийн тодорхой хэсэг нь үгсэн тохиролцож, тухайн нярайн цогцсыг газарт булсан байсан.

Хүүхдийн ээж оюутан, эцэг нь өөр газар ажиллаж амьдардаг нь шалгалтын ажиллагаагаар тогтоогдсон. Мөн тухайн хүүхэд маань хоёр сартай байсан, эмээ, өвөө нь хардаг байсан. Мөн хэрэг үйлдэгдсэнээс хойш хоёр хоносны дараа цагдаагийн алба хаагчдад мэдээлэл ирсэн ба хэргийг өвөө нь үйлдсэн нь тогтоогдсон.

Одоогоор тухайн хэрэгтэнг хойшлуулшгүйгээр баривчилж, цагдан хорих эсэх асуудлаар шүүхэд санал хүргүүлсэн байгаа. Мөн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд малын тэжээлээр дарж, амь насыг нь хөнөөсөн нь тогтоогдсон. Цаашид ямар нөхцөл байдал тогтоогдохыг хэлж мэдэхгүй байна. Хэрэгт холбогдогчийн хувьд өөрөө хэргээ хүлээсэн байгаа" гэх тайлбарыг өгчээ.

М.Баяраа: Ажиллах хүн хүчний хүрэлцээ хомс зэргээс шалтгаалан нэг үйлчлэгчид 13 мянган ам метр, заримдаа түүнээс ч их хэмжээтэй ногддог
М.Баяраа: Ажиллах хүн хүчний хүрэлцээ хомс зэргээс шалтгаалан нэг үйлчлэгчид 13 мянган ам метр, заримдаа түүнээс ч их хэмжээтэй ногддог
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.