Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар М.Баярааг томилжээ. Оны өмнөхөн Д.Ганболдыг дээрх албан тушаалаас чөлөөлсөн юм.
Тодруулбал, "Үргэлжлэн орсон цасны улмаас замын халтиргаа гулгаа эрс нэмэгдэж, гудамж талбай дахь цас арилгах ажил зохион байгуулалтгүй байгаа талаар иргэд, олон нийтийн зүгээс нэлээн шүүмжлэлтэй хандсан учир Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн" юм.