2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооны хурлаар шийдвэрлэжээ. Тодруулбал, одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байгаа бөгөөд энэ хэмжээг 550 мянган төгрөг болгоно гэдэг нь нэг цагт 3273 төгрөг 81 мөнгөөр нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Түүнчлэн 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан шинэчлэн тогтоохоор болжээ.
Ирэх сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.