Чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Өнөөдөр дизелийн түлш тасарсан, улс орноороо хямарсан байна. Ганцхан орноос, тэр тусмаа төрийн өмчит компаниас хамааралтай байж болохгүй шүү дээ Нөгөө нефтийн үйлдвэр хаана байна" хэмээн асуув.
УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай холбоотойгоор дизель түлш тасалдсан. Хятад улсаас дизель түлш импортолж эхэлсэн. 24 мянган тонн захиалсан. Нэгд, колонкуудыг дизельтэй байх асуудлыг тавьж байна. Бага багаар асуудал сайжирч байна. Дэлхий нийтээрээ, ОХУ-аас дизель түлшээ бэлтгэдэг бүх л улсад тохиолдож буй асуудал. Монгол Улсын дизель түлшний сарын хэрэглээ 80 мянга, "Роснефть"-тэй 83 мянган тонн нийлүүлэх гэрээ байгуулсан. Хятадын түлш үнэтэй. Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас 18 мянган тонн түлш, ОХУ-аас 28 мянган тонн дизель түлш ачигдсан байна" хэмээлээ.