Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Макс Жонсонгийн 19 сая ам.долларыг залилсан гэх Д.Буянтогтохын хэргийг тусгаарлаж, “Засагчандмань майнз” ХХК-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 31 секунд

Английн Ерөнхий сайд асан Борис Жонсонгийн дүү Макс Жонсонгийн 19 сая ам.долларыг залилсан гэх хэрэгт холбогдоод буй "Засагчандмань майнз" ХХК-ийн захирал Д.Буянтогтох "Улаан бал" нэвтрүүлэгт оролцож, ноцтой зүйлүүдийг ярьсан. Мөн түүний ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Д.Буянтогтох гэгч этгээд үйлдсэн хэргээ баримт сэлттэй нь дэлгэв. Шүүхийн шийдвэрт хууль бусаар нөлөөлж хилийн хоригийг цуцлуулж гадагшаа оргон зайлсан. Энэ хэрэг Эх орноосоо урвах, МУ-ын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх мэт эрүүгийн ноцтой хэргийн шинжтэй" хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Тэгвэл уг хэргийн талаар УЕПГ-аас мэдээлэл өгөв. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас “Засагчандмань майнз” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э, Ерөнхий нягтлан бодогч Ц нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

“Засагчандмань майнз” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э, Ерөнхий нягтлан бодогч Ц нар нь тус компанийн захирал Б-тэй бүлэглэн компанийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэж “Жи Ар Эф Парагон Малайз Лимитед” компанитай “Засагчандмань майнз” ХХК-ийн эзэмшлийн хугацаа нь дууссан хайгуулын тусгай зөвшөөрөл болон хувьцаа, хөрөнгө зэргийг барьцаалан гэрээ байгуулж, улмаар холбогдох гэрээ, баримтыг эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 19 сая ам.долларыг залилж авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шүүхэд шилжүүлсэн байна.

Харин “Засагчандмань майнз” ХХК-ийн захирал Б нь мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлж, Монгол Улсын хилээр гарсан тул холбогдох хэргийг нь тусгаарлан шалгаж байна.

Эрүүгийн хуулийн: 17.3 дугаар зүйл.Залилах

1.Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;

2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Г.Занданшатар: Улс орны байдал хүнд байгаа энэ үед УИХ-ын гишүүд хуралдаа идэвхтэй оролцож, ажиллах хэрэгтэй байна
Г.Занданшатар: Улс орны байдал хүнд байгаа энэ үед УИХ-ын гишүүд хуралдаа идэвхтэй оролцож, ажиллах хэрэгтэй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.