МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан аялал жуулчлалтай холбоотой хууль болон түүнийг дагасан 10 гаруй хуулийг нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьж байна. Түүнчлэн аялал жуулчлалын хуультай хамт Казиногийн тухай хуулийг өргөн мэдүүлж байна. Эдгээр хуулиудыг МАН-ын бүлэг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Бүлгээс энэ ондоо багтаж, хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн. Ирэх оныг Монголд зочлох жил болгон зарласан тул хууль эрх зүйн орчин нь бэлэн байх ёстой" гэлээ.