Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Соёлын бодлого ба тэгш хүртээмж” хэлэлцүүлэг боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Соёлын яамнаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын сургуулиас гадуурх сургалтын Санрайс холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн соёлын амьдрал дахь оролцоог тодорхойлж, соёл, урлагийн үйлчилгээ, уран бүтээлийг хүртээмжтэй болгох боломжуудыг нээх зорилгоор “Соёлын бодлого ба тэгш хүртээмж” хэлэлцүүлгийг МУИС-ийн номын санд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг нээж үг хэлэв. Хэлэлцүүлэгт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа”, “Бүх нийтийн соёлын боловсрол ба тэгш хүртээмж” сэдэвт илтгэлүүд тавигдлаа. Мөн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Шүхэр” нэгдсэн ерөнхий зөвлөл, МДИСУХолбоодоос сайн туршлагын талаар танилцуулга, мэдээлэл өглөө.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд соёл, урлагийн үйлчилгээнд хамрагдаж, уран бүтээл ашиглах, туурвихад тулгамдаж буй асуудал”, “Соёлын салбарын үйлчилгээ, уран бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” сэдвээр оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр “Тэгш хүртээмж” Сургалт нөлөөллийн ажилд хамрагдсан хүүхдүүд “Диа шоу” үзүүлбэрээ толилуулсан нь үзүүштэй, сонирхолтой байлаа.

Хэлэлцүүлгийг дүгнэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Ц.Нямсүрэн үг хэлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн соёлын амьдрал дахь оролцоог тодорхойлж, соёл, урлагийн үйлчилгээ, уран бүтээлийг хүртээмжтэй болгох зорилгын хүрээнд тус агентлагийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлууд, Бэрх биш ээлтэй аяныхаа талаар товч мэдээлэл өгсөн юм.

Олон улсын хараа хамгаалах өдрийг тохиолдуулан нүдний үзлэг, шинжилгээ хийж байна
Олон улсын хараа хамгаалах өдрийг тохиолдуулан нүдний үзлэг, шинжилгээ хийж байна
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.