Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Ганибал: Эрх баригч нам эрх ашгийн зөрчилтэй томилгоонуудаа хамгаалах гээд Ковидын хуулийг өнөөдрийг хүртэл цуцлахгүй яваа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.11.14/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал "2020 онд төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ танил талдаа давуу тал олгохгүй, явцуу сонирхол намын харьяаллаар иргэдэд ялгавартай хандахгүй байх зарчмыг бүрэн хангана гэж амласан. Ковидын хууль одоо ч хэрэгжиж байгаа. Шалтгаан нь, зөвхөн өөрсдийн эрх ашгийн зөрчилтэй томилгоонуудаа хамгаалах гэсэн, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөнөө хаацайлах гэсэн Ковидын хуулийг өнөөдрийг хүртэл цуцлахгүй яваа. Ганц заалтын төлөө өнөөдрийг хүртэл цуцлахгүй байгаа. Үндэслэлгүй хаагдсан алба хаагч гаргасан гомдол болгоныг шүүхийн шийдвэр дээр хэрэгжүүлдэггүй. Шүүхээс үндэслэлгүйгээр халагдсан хүмүүсийг ажилдаа буцаж орох шийдвэрийг гаргасан ч шүүхийн шийдвэр гүйцэтгэл нь биелүүлдэггүй.

Үндэслэлгүй халагдсанаас болж Монголын төр 7 орчим тэрбум төгрөгөөр хохирсон. Буруу шийдвэр гаргасан төрийн төлсөн мөнгийг буцаагаад хохиролгүй болгох ёстой. 400 орчим сая төгрөгийн хохирол л төлөгдсөн. 1036 шалгалт өгөөгүй төрийн албан хаагч ажиллаж байна" гэв.

Орчуулагч Г.Агиймаа “Хятад улсын амлалт ядуурлыг арилгав” номыг танилцууллаа
Орчуулагч Г.Агиймаа “Хятад улсын амлалт ядуурлыг арилгав” номыг танилцууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.