Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сарангэрэл дахин шүгэл үлээв!

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 21 секунд

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өнөөдөр "Улны айл"-аар дахин байр сууриа илэрхийлж, нийгмийг доргиосон баримт дэлгэлээ! Түүний дэлгэсэн эл баримтад дурдсанаар бол ХНХЯ 2008 оноос хойш "Улны айл" гэх хэллэгийг тогтмол хэрэглэсэн байх бөгөөд бүр салбар яам, статистикийн газрын судалгаа, албан бичигтээ эл үгийг ашигласаар ирсэн нь баримтаар ил боллоо.

Энэхүү тайланг нягталж харвал, Зөвлөх үйлчилгээний үр дүнгийн тайлан байх агаад гадны зөвлөхүүдийн мэдээлэлд үндэслэсэн нь улам бүр анхаарал татна. Мөн Төрийн байгууллага, тэр тусмаа ядуурлыг бууруулахад гол бодлогоо чиглүүлэх учиртай ХНХЯ нь ядуу өрх айлуудаа УЛНЫ хэмээн нэрийдэж, доромжилсоор ирснийг энэ баримт тайлангаас бэлээхэн харж болохоор аж.

Харин УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл энэ үгийг ил болгосноороо яамныхны 10 жилийн алдааг өөртөө үүрч хариуцлага хүлээн сайдын суудлаа өгсөн. Гэвч үнэндээ түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь сонсвол, “Яамныхан ядуу өрх айлуудыг Улныхан хэмээн нэрийддэг аж. Ядуу гэхээ больцон, зорилтот бүлэг, эмзэг бүлэг гээд л байгаа юм “Ядуу” гэдгээрээ явах нь зөв байх л даа би тэгж бодоод байгаа юм” гэж хэлсэн нь анхаарал татна. Тэрбээр УЛ гэдэг үгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тодоос тод илэрхийлсэн байх юм. Гэтэл түүний хэлсэн үгийг зориуд мушгин гуйвуулж, хурал дээр хэлсэн үгийг нь тасдан монтажилж хүргэсэн нь захиалгатай бөгөөд улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн харж болохоор...

Тэр өнөөдөр дахин шүгэл үлээчихлээ. Гэхдээ түүний онцолсон үгнээс нэг өгүүлбэрийг хаяж боломгүй. “Сэтгүүлч хүн , тэр дундаа тангараг өргөсөн түшээ хүн ийм зүйлийг нууж таарахгүй. Ер нь бодит байдлаа мэдэхгүйгээр бодлого, төлөвлөгөө гаргаж ажиллах боломжгүй. Бид 30 жил ядууралтай тэмцэнэ гэж хоосон лоозогнож үр дүнд хүрээгүйн эмгэнэлийн учир энэ. Өнөөдөр ажил, орлогогүй айл өрхөө анхаарч байгаа хүн байна уу. 1520 айлыг ядуурлаас гаргах бэлэн боломжийг яагаад ашиглахгүй байна вэ ???

Улаанбаатарт 20 тэрбум, хөдөө орон нутагт 28 тэрбум төгрөгийн хүүгүй болон буцаан төлөхгүй нөхцөлтэй зээлийг өрхийн болон жижиг бизнес хийх хүсэлтэй хүмүүст олгох ажил яагаад эхлэхгүй байна вэ ???

Гайхаж байна шүү. Шинэ сайдад анхааруулахад ард, иргэдэд очих энэ мөнгө аль нэг банк дээр жил эргэлдэж хүүг нь банк, яамны бүлэглэл хувааж авдаг. "Хүмүүсээ сонгож байна" гэдэг тайлбартай цаг хождог гэсэн мэдээлэл бий !!!" хэмээн өгүүлжээ.

ШУУРХАЙ:  Шүүхээс  иргэн Э.Одбаярт 1.2 жил зорчих эрхийг нь хязгаарлаж бусдад нь нэг жилээс 8 сар зорчих эрхийг нь хязгаарлажээ
ШУУРХАЙ: Шүүхээс иргэн Э.Одбаярт 1.2 жил зорчих эрхийг нь хязгаарлаж бусдад нь нэг жилээс 8 сар зорчих эрхийг нь хязгаарлажээ
 
Дараах 3 зөвлөмжийг өрхийн эрүүл ахуйдаа заавал хэвшүүлээрэй
Дараах 3 зөвлөмжийг өрхийн эрүүл ахуйдаа заавал хэвшүүлээрэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.