Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Шүүхээс иргэн Э.Одбаярт 1.2 жил зорчих эрхийг нь хязгаарлаж бусдад нь нэг жилээс 8 сар зорчих эрхийг нь хязгаарлажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 26 секунд

Өнгөрсөн Баасан гарагт БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн иргэн Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр өглөөний 09 цагт дахин үргэлжилж саяхан шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Э.Одбаяр, М.Ганхөлөг, Б.Билгүүн нарын 5 хүнд оршин суугаа дүүргээс гарах эрхийг тус бүр 1 жилээс 8 сарын хугацаанд хязгаарлаж шийдвэрлэжээ.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэн Э.Одбаярт 1.2 жилийн хугацаагаар дүүргээс зорчих эрхийг нь хязгаарласан бол Б.Билгүүн, М.Ганхөлөг нарын гурван иргэнд 8 сарын хугацаатай дүүргээс зорчих эрхийг нь хязгаарлаж, Ч.Чинбатад 1 жил дүүргээс зорчих эрхийг нь хязгаарлажээ.

Шүүхийн мэдээлэл гарсантай холбогдуулан шүүгдэгч Э.Одбаярын хувьд давж заалдах шатны шүүхэд дахин хандахаа илэрхийлээд байна.

Эргэн сануулбал, шүүгдэгч иргэн Э.Одбаярын манай сайтад мэдээлэл өгөхдөө тэрбээр, "Өнгөрсөн онд өрнөсөн Цахим үндэстэн арга хэмжээг эсэргүүцсэн NoDoubleStandart хөдөлгөөнтэй холбоотой болон 461 дүгээр ангиас хүн оргуулж байх явцдаа хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн гэх үндэслэлээр таван иргэнийг Эрүүгийн хуулийн 13.14 болон 23.1.1 дүгээр зүйл ангид холбогдуулж, яллагдагчаар татаад буй. Үүнээс гадна Дорнод аймагт хүүхэд машин дайруулсан видео бичлэгийг ил болгохдоо МАН-ын гишүүдийн нэр хүндэд халдсан гэх агуулгаар Ерөнхий сайд шүүхэд гомдол гаргасан байна. Уг нь тухайн хэргийн бичлэг устаж дарагдах гээд байсан болохоор тус аймгийн иргэн намайг шүгэл үлээхийг хүссэний дагуу би өөрийн цахим хаягтаа нийтэлсэн. Тэр бичлэгийг одоо хүртэл устгаагүй учраасМАН-ын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсын иргэн Л.Оюун-Эрдэнэ гэсэн гурван статусаар гомдож байгаа гэдгийг шүүх хуралд оролцож буй төлөөлөгчид нь хэлж байна." хэмээсэн юм. Тун удахгүй шүүхээс дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно

НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийг Ерөнхий сайдад гардууллаа
НҮБ-аас 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийг Ерөнхий сайдад гардууллаа
 
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Д.Амарбаясгалан: Ноцтой нь, нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж төсөвт тодотгол хийх санал гаргаж өөрчилсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.