БНСУ-ын Сөүл хотын Итэвоны шөнийн цэнгээний дүүрэгт олны хөл хөдөлгөөн ихсэж, 150 орчим хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан нь дэлхий нийтийг цочроож байна. Сүнсний баярт оролцсон иргэд маш их бөөгнөрөл үүсгэж, амьсгалахад хэцүү байсан аж. Улмаар нэг нэгийгээ даран унаж, 150 гаруй хүн дарагдан, амьсгалах боломжгүйгээс амиа алдсан байдаг.
Тэгвэл уг эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНСУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.
Байден болон түүний эхнэр Тэргүүн хатагтай Жилл нар "Хайр дотны хүмүүсээ алдсан ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Бид БНСУ-ын ард түмэнтэй хамт, шархадсан бүх хүмүүст хурдан эдгэрэхийн ерөөл дэвшүүлж байна. Манай хоёр орны харилцаа урьд өмнө хэзээ ч ийм эрчимтэй, амин чухал байгаагүй бөгөөд одоо илүү хүчтэй болсон. Энэ эмгэнэлт цаг үед АНУ БНСУ-ын талд байна” гэж мэдэгдсэн байна.