Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ: Сүнсний баярт оролцож амиа алдсан 150 гаруй иргэдийн дийлэнх нь өсвөр насныхан байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 11 секунд

Сөүл хотын Итэвоны шөнийн цэнгээний дүүрэгт олны хөл хөдөлгөөн ихсэж, 150 орчим хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан нь дэлхий нийтийг цочроож байна. Сүнсний баярт оролцсон иргэд маш их бөөгнөрөл үүсгэж, амьсгалахад хэцүү байсан аж. Улмаар нэг нэгийгээ даран унаж, 150 гаруй хүн дарагдан, амьсгалах боломжгүйгээс амиа алдсан байна.

Хохирогчдын дийлэнх нь өсвөр насныхан буюу 20-иод насны хүмүүс байсан гэж албаныхан мэдэгджээ. Мөн ихэнх нь Халлевүүний хувцас өмссөн байсан аж.

Ослын газар 517 гал сөнөөгч, 1100 цагдаа, 70 орчим төрийн албан хаагч зэрэг нийт 1700 гаруй хүн ажиллажээ.

Эрх баригчид хохирогчдын нэрийг тогтооход хүндрэлтэй байгаа тул ар гэрийнхнээс тусламж хүссэн байна. Мөн Сөүл хотын захиргаанд сураггүй болсон хүмүүсийн талаарх мэдээлэл ч ихээр ирж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Улаанбаатарт 1 хэм хүйтэн, цас орно
Улаанбаатарт 1 хэм хүйтэн, цас орно
 
Хос 1024 бөхийн Шалбуур барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон 9 даван үзүүрлэж, мөнгөн бүс 70 сая төгрөгийн эзэн болжээ
Хос 1024 бөхийн Шалбуур барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон 9 даван үзүүрлэж, мөнгөн бүс 70 сая төгрөгийн эзэн болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.