Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Мөнх-Оргил: Гаднын банк оруулж ирэхгүйгээр Монгол Улсад мөнгөний үнэ өртөг бууна гэж байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

Ц.Мөнх-Оргил: Монголбанкны дэд ерөнхийлөгчийн компьютерт хэн халдсан бэУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Гаднын банк оруулж ирэхгүйгээр Монгол Улсад капитал буюу мөнгөний үнэ өртөг бууна гэж байхгүй. Нөгөө хэдэн төгрөг л эргэлдээд байгаа учраас улам л хүү нь нэмэгдэнэ. Бид иргэдэд зээл олгох боломжийг нь нэмэгдүүлж өгье, хүүг нь багасгая, хугацааг нь уртасгая. Үүнийг гаднын банк л чадна.

Энэ хууль орж ирснээс хойш УИХ дээр гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. УИХ-ын гишүүд бид ичиж амьдармаар байна. Уг хуулийг хурдан баталмаар байгаа юм. Хуулийг батлахгүйгээр мөнгөний бодлого, төсвөө сайн муугаар яриад нэмэргүй" гэв.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг байнгын хороонд шилжүүллээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг байнгын хороонд шилжүүллээ
 
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог