Өнөөдөр БГД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, осолд өртсөн иргэн газар дээрээ амиа алдсан байна.
Харин уг ослын талаар цахим орчинд "Цагдаагийн машин хүн дайрч, дайруулсан хүн нь газар дээрээ нас барлаа" хэмээн нийтлэгдээд байгаа юм.
Уг мэдээлэлд ЦЕГ-аас "Цагдаагийн машин хүн дайрсан гэдэг мэдээлэл худал. Зам тээврийн осол гарч, хүний амь эрсэдсэн байна. Энэ талаар бид тун удахгүй албан ёсны мэдээлэл өгнө. Хэргийн газар цагдаа нар очсон" гэлээ.