Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: Өнөө маргаашаа аргацаасан бодлого Монгол Улсыг эдийн засгийн хувьд чөтгөрийн тойрогт оруулсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит даваа гарагийн /2022.10.24/ хуралдаанаар дараах асуудлаар мэдээлэл сонслоо. Үүнд,

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

-Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл

-Нийгэм эдийн засгийн бодит байдал, статистик үзүүлэлтийн талаарх мэдээлэл багтав.

Нийгэм эдийн засгийн бодит байдлын талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа мэдээлэл танилцууллаа. Тэрбээр "Төлбөрийн тэнцлийн урсгал зардал сүүлийн 12 жил хос алдагдалтай явж ирсэн. Эдийн засгийн өсөлт дунджаар 4.4 хувь байгаа бол хэлбэлзэл нь 5.5 хүрсэн. Өсөлтөөсөө хэлбэлзэл нь өндөр байгаа нь макро эдийн засаг тогтворгүй байдалд нөлөөлж байгааг дурдав. Түүнчлэн ирэх онд ядуурал 42.2 хувьд хүрэх эрсдэл бийг, мөн гадаад өрийн төлөлт эдийн засагт дарамт учруулах магадлалтай" гэв.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд "Ирэх онд Монгол Улс 5.7 тэрбум ам.долларын гадаад өр төлнө. Энэ нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг улам нэмэгдүүлж гадаад өрийн эрсдлийг улам өсгөх магадлалтай. Ер нь өнөө маргаашаа аргацаасан бодлого Монгол Улсыг эдийн засгийн хувьд чөтгөрийн тойрогт оруулсан" гэж дүгнэлээ.

АНУ-д амьдарч байсан монгол иргэн өрөөнийхөө хамтрагч 61 настай эмэгтэйг хүчирхийлж, амь насыг нь хохироожээ
АНУ-д амьдарч байсан монгол иргэн өрөөнийхөө хамтрагч 61 настай эмэгтэйг хүчирхийлж, амь насыг нь хохироожээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд