Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яньяны аялал өнөөдрөөс эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 54 секунд

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол Улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болсон талаар бид өмнө мэдээлж байсан. Уг аялал энэ сарын 01-ний өдрөөс ирэх тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд аялалын 10 компанийн нэр тодорсон.

Хэдийгээр журам аравдугаар сарын 1-нээс аяллаа эхлүүлэх боломжтой ч цагтаа эхлээгүй. Тэгвэл өнөөдөр эхний компани Яньян руу аяллаа эхлүүлээд байна. Тодруулбал,

Дээрх найман компаниас гадна Let's travel LLC болон Joy mongolia LLC аялалын компаниуд аялал зохион байгуулах эрхтэй юм.

Аялалын ЗАРДАЛ хэд вэ

Хүүхдийн зардал нас болон орноос хамаарч 3,700,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийн хооронд байна. /"Air market holiday" LLC анхны нислэгийн үнэ 4,290,000₮ бол 11 дүгээр сараас хийх нислэгийн зардал 4,790,000₮/

Та яагаад дансандаа МӨНГӨ байршуулах ёстой вэ

Гарч болзошгүй эрсдэлд, ПСР шинжилгээ эерэг гарсан тохиолдолд тусгаарлах зардал мөн хилээр нэвтрүүлэхгүй гэсэн тохиолдолд гарах өрөөний төлбөр зэрэг багтана.

Үүнээс гадна тухайн аялагчийн ажил мэргэжил болон санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан дансанд байршуулах мөнгөний тоо хэмжээ өөр өөр байх аж. Хүүхдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагч батлан даах учир дансанд мөнгө байршуулах шаардлагагүй.

15 хоногийн визтэй ч 7 ХОНОХ ёстой вэ

БНСУ руу нисэх онгоцыг түрээслэж явах учир аялалын компаниуд нийлээд онгоцоо дүүргэж явах аж. Тийм учраас 15 хоногийн виз дарсан ч дараагийн нислэгийн онгоцонд амжиж суух учир аялалын хугацаа ойролцоогоор 7 хоног байх юм.

Аялагчдад ямар ШААРДЛАГА тавигдах вэ

Мөн аялагчид ниссэн онгоцоороо буцаж ирэх ба вакцинд зайлшгүй хамрагдсан байх мөн хорио цээрийн дэглэм мөрдөх шаардлагатай. Үүнээс гадна БНСУ-ын хилээр аялагчийг нэвтрүүлэх эсэхийг БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын ажилтан хилийн шалган дээр шийднэ.

Эхний аялалын хугацаа дөхсөн учир бүртгэлийн хугацаа ч дуусч байгаа аж. Тиймээс эхний ээлжийн аялалд хамрагдах сонирхолтой хүмүүс аялалын компаниудтай холбогдож, анкет бөглөн дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн аялалтай холбоотой хэд хэдэн асуултад хариулт өгөх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

Ингээд ЯНЬЯН ОУНБ-аар визгүй нэвтрүүлэх, аялал зохион байгуулахтай холбоотой аялагчдын сонирхсон агуулгуудад тодруулга бэлтгэн хүргэж байна.

-Яньян руу хэн аялах боломжтой вэ?

-Насанд хүрсэн бол Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамны сонгогдсон дараах аяллын компаниудын аяллын хөтөлбөрт хамрагдах

-Насанд хүрээгүй бол өөрийн хууль ёсны асран хамгаалагчийн хамт аялах

-KETA буюу онлайнаар БНСУ-ын хилээр нэвтрэх зөвшөөрөл гэж юу вэ ?

-KETA систем нь БНСУ-ын бүх нутаг дэвсгэрт визгүй зорчих боломжтой улс орнуудын иргэдэд хамааралтай систем бөгөөд энэ нь БНСУ-ын хилээр нэвтрэх зөвшөөрөл онлайнаар авах процесс юм. Иймээс МУ-ын иргэдэд уг процесс хамааралгүй болно.

БНСУ-ын хилээр таныг нэвтрүүлэх эсэхийн БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын ажилтан хилийн шалган дээр шийддэг болно.

ТОДРУУЛГА: Охин минь сэтгэлээр унаж уйлаад орон нутаг дахь бүх тоглолтуудаа цуцлаад, Улаанбаатар руу буцах гэж байна
ТОДРУУЛГА: Охин минь сэтгэлээр унаж уйлаад орон нутаг дахь бүх тоглолтуудаа цуцлаад, Улаанбаатар руу буцах гэж байна
 
“FIBA ASIA CUP 2025”: Монгол улсын шигшээ баг өнөөдөр 15.00 цагт БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно
“FIBA ASIA CUP 2025”: Монгол улсын шигшээ баг өнөөдөр 15.00 цагт БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.