Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Шүгэл үлээхэд гадаадын иргэн байх хамаагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 16 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Шүгэл үлээгчийн тухай хуулийн бичиглэл нь болж өгөхгүй байна. Амаар, бичгээр, захидлаар, эрх бүхий хуулийн этгээдээр, хоёрдогч гуравдагч этгээдээр дамжуулан мэдээлэл өгөх юм байна. Монгол хэл дээр, төрөлх хэл дээр, сайн мэддэг гадаад хэл дээр өгч болно. Тэгэхээр гадаадын иргэд Монголын дотоод хэрэгт оролцож, монголын иргэдийн хууль хяналтын байгууллагад матах нь. Тэгж л ойлгогдож байна. Мэдээлэл өгч буй гадаад иргэний баталгааг Монголын төр хангах юм байна.

Шүгэл үлээгч гэж нэрлэж буй мэдээлэгчээс болоод төрийн албан хаагч дургүй алба хаагчаа матвал яах уу. Улс төрийн албан тушаалтан өрсөлдөгчөө зайлуулах бодлого явуулбал яах вэ. Хуурамч хаягуудаа цэгцэлж чадаагүй байж 2.6 сая хаяг дээрх пост бүгд шүгэл үлээгч гэж хэлээд сууж болох юм уу" гэв.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Авлигажсан төрийн нууц, албаны нууц гэж байхгүй. Шүгэл үлээхэд Монгол улсад хууль ёсоор оршин сууж байгаа гадаад, дотоодын иргэн ялгаа байхгүй. Матаасны тогтолцоо оруулж ирж байгаа зүйл байхгүй. Төрийн албан хаагч, нийтийн албан тушаалтан ажлаа ном журмаараа гүйцэтгэж байгаа тохиолдолд ажил хөдөлмөрийг нь харлуулж, гүтгүүлэх зорилгоор шалгуулж байгаа үйлдэл одоо ч байгаа. Фэйсбүүк дээр постолж буй постууд шүгэл үлээж буй хэлбэр. Үүнийг нь хэлбэржүүлж, нийтийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг олон нийтийн хяналт руу оруулья л гэж байгаа юм" гэв.

Г.Амартүвшин: Матаасын соёлыг мөнгөн урамшууллаар дэмжиж болохгүй, тэр чигтээ бизнес болно
Г.Амартүвшин: Матаасын соёлыг мөнгөн урамшууллаар дэмжиж болохгүй, тэр чигтээ бизнес болно
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц