ОХУ, Казахстан улс руу автомашинаар зорчих манай улсын иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа.
Дээрх улс орнуудад замын хөдөлгөөн оролцохдоо осол гаргаж амь нас, эрүүл мэндээрээ хохирох, бусдыг хохироох улмаар хуулийн хариуцлага хүлээх тохиолдол гарсаар байна.
Иймд гадаадын улс оронд замын хөдөлгөөнд оролцохдоо суугаа улсын замын хөдөлгөөний хууль, журмыг чанд баримтлан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг монгол иргэддээ анхааруулж байна.
Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар