Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Баурыжан тэргүүтэй “БОЛДОГГҮЙ“ хэдэн аймгийн Засаг дарга нарыг чөлөөлж, ажил амьдралаа бодъё

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 54 секунд

Асуудалд орооцолдож явдгаараа алдартай хэдэн Засаг дарга нартай болжээ, бид. Нэг л жишээ болгоод, өчигдөрхөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан гэх үл бүтэх нөхрийн нэрийг цохон тэмдэглэж болно. Засаг “ноён” өнгөрсөн хугацаанд архидан согтуурч эмэгтэй хүн зодсон, бусадтай зодолдсон гэх мэт нийтэд ил болсон асуудлуудаараа эрх баригчдын чихийг харин ч нэг халууцуулаад амжсан. Тиймдээ ч намаасаа удаа дараа сануулга авсан байдаг. Гэтэл мань эрд холбогдсон хэргүүд нь ч, намынх нь өгсөн сануулга ч нөлөөлөхгүй бололтой юм даг. Нөгөө талдаа түүний согтуудаа гаргасан осолд нь хэн нэг жирийн иргэн өртөж, амь насаараа хохирсон бол яах байсан хэрэг вэ. Энэ мэтээс харвал, МАН явах болзлоо хэдийнэ хангачихсан нөхдүүдээ явуулж сурах хэрэгтэй байна. Сүүлдээ явах болзлоо “давуулан биелүүлэх” гээд байна шүү, хэдэн Засаг дарга нар чинь. Нэг жишээ нь л, Д.Бауыржан.

Д.Амарбаясгалан Хэрэг эрхлэхийн дарга болсныхоо дараа ИТХ, намын хурлаа ч хийж чадахгүй байгаа зарим аймгийн Засаг даргад хариуцлага тооцно гэж мэдэгдэж байсан. Энэ утгаараа намрын чуулганы өмнө зарим аймгуудын Засаг дарга нарын хувь заяа эргэх гэж буй талаарх яриа улс төрийн хүрээнийхэн дунд гарч байв. Энэ дунд, “алдарт” Д.Бауыржанаас гадна “зүрх зурсан" гэх маанагдуу үндэслэлээр огцролгүй үлдсэн Завханы Засаг дарга Д.Түвшинжаргалын нэр яригдсан.

Тэрбээр одоо ч аймагтаа болоод намынхандаа хүлээн зөвшөөрөгдөхгүй хэвээр яваа. Харин удаах нь Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн. Түүний хувьд том төслүүдийг гацаасан том толгойтнуудын ангилалд багтаад буй. Тодруулбал, Хавиргын боомт руу тавигдах автозамын төслийн санхүүжилтийг төсвөөс шийдэж өгсөөр байхад сонгон шалгаруулалтаасаа эхлээд асуудал үүсгэж, өдий хүртэл замын барилгын ажлыг дуусгаагүй асуудалд буруутгагдаж буй.

Засаг дарга нарын тухайд, МАН-д гэмт хэрэгт холбогддог нь ч байна, төрийн ажлыг дунд шатандаа явуулж чаддаггүй, гацаадаг нь ч байна. Толгойг нь илж ханасан бол Д.Бауыржан тэргүүтэй Засаг дарга нараа эхнээс нь чөлөөлж, ажил амьдралаа урагшлуулъя.

Агуулахад хадгалж буй болон үйлдвэрлэсэн шахмал түлшний чанарт тогтмол шинжилгээ хийж байна
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.