Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: 130-р сургуулийн хажууд газар хашаалж барилга барьж эхэлсэн асуудлыг “шалгана“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

No description available.Хан-Ууул дүүргийн ЕБ-ийн 130 дугаар сургуулийн хажууд газар хашаалж барилга барьж эхэлсэн талаарх мэдээллийг олон нийт шүүмжилж буй. Эл асуудалд Хотын дарга Д.Сумъяабазар холбогдох байгууллагуудад шалгалт хийх үүрэг өгсөн талаараа мэдээллээ. Тэрбээр "Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 130-р сургуулийн хажууд хашаалсан энэ хэсэгт Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас барилга барих ямар нэг зөвшөөрөл олгоогүй. Улаанбаатар хотод ийм байдлаар дураараа авирлаж, нийтийн эрх ашгийг зөрчихийг хүлээн зөвшөөрч болохгүй.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн газрын алба зэрэг холбогдох байгууллагуудыг газар дээр нь очиж ажиллах, холбогдох шийдвэр гаргахыг үүрэг болголоо" гэлээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 11 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 11 хэм дулаан
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.