Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

САНГИЙН ЯАМ: Ирэх жил гадаадаас зээл авна гэж төлөвлөөгүй, Засгийн газрын өрийг нэмэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Төсвийн орлого 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Таван сараас хойш ямар том өөрчлөлт ороод орлого ингэж нэмэгдэж байгаа юм бэ. Төсвийн зарлага 1.3 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэж орж иржээ. Үүнээс 2023 онд юуг санхүүжүүлэх гэж оруулж ирж байгаа вэ. Мөн өрийн хэмжээ нэг их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Өрийн баталгаа гаргах гэж байгаа юм уу" гэдгийг асуув.

Түүний асуултад Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат "Бид ирэх жил 36 сая тонн нүүрс экспортлох боломжтой гэж үзэж орлого нэмэгдэж орж ирсэн. Ирэх жил шинэ хөрөнгө оруулалт байхгүй.

Өрийн тухайд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан нэг тэрбум ам.доллар хүртэлх Засгийн газрын өрийн баталгаа гаргах тооцоог өрийн тооцоонд оруулсан. Гэхдээ үүнийг тухайн үед нь УИХ-аас зөвшөөрөл авч хэрэгжүүлнэ.

Ирэх жил ямар нэгэн байдлаар гадаадаас зээл авна гэж төлөвлөөгүй. Засгийн газрын өрийг нэмэхгүй" гэлээ.

Хотын дарга мэргэжлийн сумогийн их аварга М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа
Хотын дарга мэргэжлийн сумогийн их аварга М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа
 
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
3x3: Эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.