Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хакухо М.Даваажаргал ВИЗ мэдүүлж эх орондоо иржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал дөрвөн жилийн дараа эх орондоо ирсэн. Тэрбээр ээж, ах дүүс, найз нөхөдтэйгөө уулзахаар төрсөн нутагтаа ирсэн аж. Мөн Их аварга М.Даваажаргал өчигдөр /2022.10.11/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, "Чингис хаан"-ы музейн нээлтэд оролцсон билээ.

Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ 2019 оны зургаадугаар сард гаргаж түүнийг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга ёсоор болгож, Япон улсын иргэн болсон. Улмаар Япон Улсын иргэн болсноосоо хойш анх удаа Монголд ирээд буй нь энэ юм.

Түүнчлэн Их аварга М.Даваажаргал гадаад улсын иргэн болсон учир Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу F2 буюу "Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн"-ий визийн зөвшөөрөл хүсэж, визээ мэдүүлснээр төрсөн нутагтаа иржээ. Мөн энэ ангиллын виз хүсэгчдэд нэг болон хоёр удаагийн “орох” зориулалтын 90 хүртэл хоногийн визийг зөвшөөрөлгүйгээр олгож болдог. Харин түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх нийт хугацаа тухайн жилд 180 хоногоос илүүгүй байх бөгөөд түүнээс илүү хугацаагаар байх тохиолдолд тус улсад оршин суух зөвшөөрөл авах зохицуулалттай байдаг.

Тээврийн хэрэгслийнх нь тэвш өндөр хүчдэлийн утсанд хүрсний улмаас жолооч цахилгаанд цохиулж нас баржээ
Тээврийн хэрэгслийнх нь тэвш өндөр хүчдэлийн утсанд хүрсний улмаас жолооч цахилгаанд цохиулж нас баржээ
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа