Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр шүгэл үлээгч, мэдээлэгч нарыг хууль эрх зүйн орчинд нь хэрхэн хамгаалах талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн асуултад ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Мэдээлэл гаргачихаад тодорхой хэмжээнд эрх зүйн хамгаалалт байдаггүй учраас айдаст автдаг гэх зүйл байгаа учраас хууль эрх зүй нь байгаа. Мэдээлэл гаргагч тодорхой эзэн биетэй этгээд байх ёстой. Нотлох баримтууд байх ёстой. Ингэж байж шүгэл үлээсэн байж болно. Тэрнээс биш цахимаар хэн нэг этгээд юм ярьсаны төлөө шүгэл үлээсэн гэхгүй. Хуулийн төсөлд заагдсан харилцаанд АТГ, прокурор, ШӨХТГ мэдээлэл гаргаад тэр нь баримттай байвал цаашид энэ харилцаанд оруулж, аль аль талынх нь зохицуулалтыг баланстай байлгахыг хичээж байгаа" хэмээн хариулав.
“Цахимаар ярьсан бүхнийг шүгэл үлээсэн гэхгүй, баримттай байх ёстой“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.