Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан "Тэтгэвэрт гарсан хүмүүсийг төрийн албанд ажиллахыг хорьж байгаа юм байна. Энэ болж байгаа юу. Хүчний байгууллагад ажилладаг хүмүүс нэлээн эрт буюу 45-50 гээд яг ид насандаа тэтгэвэрт гардаг. Тэр хүмүүсийг төрийн албанд ажиллаж болохгүй гэж хорьж байгаа нь зөв үү. Хүний эрхийн талаас нь ч харсан ч болж байгаа юу.
Тооцоо судалгаа бий юу. Хэр оновчтой вэ" гэлээ.
Сангийн яам "Хуулиараа тухайн хүн тэтгэвэртээ гарсан тохиолдолд үргэлжлүүлж ажиллах боломжгүй байдаг. Харин тухайн хүн хүсвэл тэтгэврээ тогтоолгохгүйгээр үргэлжлүүлэн ажиллах боломжтой" хэмээлээ.