Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: 18-20 насны залуучууд эмэгтэйчүүдийн хорих анги бус баривчлах төвийн 3 давхраас унасан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Эмэгтэйчүүдийн хорих ангийн 3 давхраас 2 залуу унаж гэмтсэн гэх мэдээлэл цацагдаад буй. Тодруулбал, эмэгтэйчүүдийн хорих ангид яагаад эрэгтэй хүмүүс нэвтэрсэн, харуул хамгаалалт сул байсан уу зэрэг асуудал хөндөгдөөд байгаа юм. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 09-ний өдрийн 19:40 цагт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмэгтэйчүүдийн баривчлах байрны 3 дугаар давхраас 2 хүн уначихлаа” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад ШШГЕГ-ын харьяа Баривчлах төв байрны 3 дугаар давхраас тус төвд баривчлах шийтгэл эдэлж байсан 20 настай, эрэгтэй “Т” болон 18 настай, эрэгтэй “Н” нар унаж гэмтсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ.

С.Чулуун: Чингис хаан музейд юу тавих бол гэж санаа зовох шаардлагагүй, хангалттай үзмэр бий
С.Чулуун: Чингис хаан музейд юу тавих бол гэж санаа зовох шаардлагагүй, хангалттай үзмэр бий
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.