“Чингис хаан, хаад язгууртны музей“ маргааш нээлтээ хийхтэй холбогдуулан албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус музейн захирал, академич С.Чулуун "Музейг байгуулах, боловсон хүчнийг бүрдүүлэх, сан хөмрөгийг баяжуулах ажил явагдаж байгаа. Музейн гол онцлог нь Монголын анхны төрт улс Хүннүгээс эхлэн Их Монгол улс, Юань улс, Чингис хааны угсаатан, алтан ургийн хаад ноёдын түүхийг бүрэн цогцоор нь харуулсан.
Нийт 11 мянга гаруй үзмэр тавигдаж байгаа. Улаанбаатар хотод байгаа музей, Шинжлэх ухааны харьяа байгууллагын хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд, соёлын өв зэрэгт хадгалагдаж байгаа нийт дурсгалын 8 хувь нь л Чингис хаан музейд тавигдаж байгаа. Тиймээс Чингис хаан музейд юу тавих бол гэж санаа зовох шаардлагагүй. Музейд хангалттай дурсгал тавигдсан" гэлээ.