Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Нямдорж, Н.Чинбат, Х.Бадамсүрэн тэргүүтэй хөгшчүүдийг төрд насаар нь ажиллах боломжийг төсвийн хууль доогуур “шургуулжээ”

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 23 секунд

Засгийн газраас ирэх оны төсвийн тухай хуулийг УИХ-д өчигдөр өргөн бариад байгаа. Тэгвэл төсвийн тухай хуулийг дагалдуулж өргөн барьсан хуулиуд дунд нэгэн сонирхолтой хуулийн өөрчлөлтийг хийхээр эрх баригчид “шигтгэжээ”.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гурван зүйл заалт бүхий хуулийн төслийг оруулж иржээ. Уг хуулийн төсөлд дурдсанаар дээрх хуулийн 2/22 дугаар зүйлийн 22.1.6 хэсэгт “22.1.6. Энэ хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх” гэдэг зүйл заалтыг оруулжээ.

Хэрвээ Засгийн газраас төсвийн хуулийг дагуулж өргөн барьснаар батлагдвал төрийн алба хаах насны дээд хязгаар байхгүй болно гэсэн үг. Уг хуулийн 41.2-т заасан төрийн албан хаагчийн төрийн албанд ажиллах насны дээд хязгаарыг 65 байхаар зааж өгсөн байдаг билээ.

Ийнхүү төрийн албаны дээд хязгаар, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөхгүй болчихвол олон төрлийн асуудал үүснэ. Одоогийн байдлаар 5.1 мянган хүн тэтгэвэрт гарч ажиллаж байна. Энэ хүмүүс бүгд үргэлжлүүлэн ажиллах боломжтой болох нь.

Ингэсэн тохиолдолд нэгдүгээрт, Төдийгөөс өдий хүртэл ярьж хэлж байсан мерит зарчим үгүй болно. Төрийн захиргааны албанд сэлгэн томилж, залуучуудыг туршлагажуулан шат ахиулан томилох боломж гарахгүй. Насаараа төрийн албанд дарга хийчихсэн хүмүүс хөдөлмөрийн чадвараа алдах хүртлээ ажиллах боломж үүсчихэж байна.

Хоёрдугаарт, Ардын намын тэтгэвэртээ гарч өгдөггүй хөгшчүүд бүгд төрийн захиргааны албанд томилогдох нөхцөл бүрдэнэ. Тэдгээрийн тэргүүн эгнээнд дөнгөж сая ажилгүй болсон Ц.Нямдорж, хэдхэн хоногийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД-аар томилогдох гээд чадаагүй Х.Бадамсүрэн, ҮХЦ гэдэг байгууллагыг улстөрчдийн тоглоом болгох боломжийг хааж чадахгүй байгаа Н.Чинбат болон Н.Багабанди, Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ч.Улаан тэргүүтэй бие нь явсан ч сэтгэл нь явдаггүй хөгшчүүд бүгд нэг “юманд” очно.

ЗГХЭГ-ийн дарга нь “Х.Бадамсүрэнгийн туршлагыг ашиглана” гэж хээвнэг хариулж байсан шигээ бүгдийнх нь туршлагыг ашиглана гээд оруулаад ирэхээс сийхгүй.

Магадгүй энэ хуулийн төслөө орон нутагт төрийн албанд ажиллах боловсон хүчин бага гэх зэргээр тайлбарлах гэж оролдох л байх. Хэрвээ үнэхээр тийм л юм бол орон нутаг гэдгээрээ зааг ялгаатай оруулж ирэх ёстой. Эсвэл ингэж бүхэлд нь оруулж ирэх гээд байгаа юм бол төрийн захиргааны албаны удирдахаас бусад албан тушаалд буюу бодлого боловсруулах чиглэлд насны хязгаар заахгүй гээд ялгаж салгах нь зүйтэй.

Түүнээс биш ийм ерөнхий байдлаар Төрийн албан хуулиа ийм байдлаар өөрчилчихвөл гуя дагуулж, хүзүү гэгч нь болох нь байна.

Г.Лхагвадорж

ЦУОШГ: Тариалангийн нутгаар нойтон цас орж, ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ
ЦУОШГ: Тариалангийн нутгаар нойтон цас орж, ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ
 
Эмэгтэйчүүд “Жин нэмэхгүй, хэрэглэвэл гоё мэдрэмж өгдөг“ гэх худал зүйлд итгэж, хар тамхи хэрэглэсэн тохиолдол бий
Эмэгтэйчүүд “Жин нэмэхгүй, хэрэглэвэл гоё мэдрэмж өгдөг“ гэх худал зүйлд итгэж, хар тамхи хэрэглэсэн тохиолдол бий
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.