ОХУ-ын эрэгтэйчүүд Украйны дайнд цэргийн албанд татагдахгүйн тулд эх орноосоо гарах гэж оролдсоны улмаас дараалал үүссэн. Уг дараалал одоо ч үргэлжилж байна. Тодруулбал, Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн лхагва гарагт хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласан бөгөөд үүнд 300,000 хүн дайнд дуудагдсан байдаг.
Харин байлдааны насны эрчүүд эх орноосоо зугтаж байгаа гэх мэдээллийг хэтрүүлсэн гэж Кремл үзэж байгаа юм.
Иргэд эх орноосоо гарахын тулд боомтуудад 5-7 цаг зарцуулж байна.
ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд цэргийн албанаас зугтсан оросуудыг эх орондоо хүлээн авна гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC