Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайжруулсан шахмал түлш хийхэд ашигладаг мидлингийг төмөр замаар тээвэрлэж эхэллээ

Огноо
Унших
1 минут 37 секунд

Сайжруулсан шахмал түлш хийхэд ашигладаг Мидлингийг энэ жилээс төмөр замаар тээвэрлэхээр болсон. 2022-2023 оны өвөл 690 мян.тн сайжруулсан шахмал түлш хэрэглэх тооцоо гарсан. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн халаалтын улиралд ашиглах түлшний хэрэглээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор МУ-ын Засгийн газраас 200 мян.тн сайжруулсан шахмал түлшний нөөцийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрдүүлэх үүрэг өгсөн.

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам ашиглалтад орсонтой холбоотой “Тавантолгой түлш” ХК-ийн үндсэн түүхий эд мидлингийн тээвэрлэлтийг төмөр замаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Тавантолгой өртөө” дээр ачилтын талбайн байршлыг тодорхойлох, барилга угсралтын ажлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллахаа өнгөрсөн долдугаар сард илэрхийлсэн.

Энэхүү ачилтын талбай ашиглалтад орсноор сайжруулсан шахмал түлшний түүхий эд /мидлинг/-ийн тээвэрлэлтийг төмөр замаар тээвэрлэж байгаль орчинд сөрөг нөлөөгүй, авто замд эвдрэл гэмтэл, нөлөө үзүүлэхгүй тээвэрлэх ач холбогдолтой бөгөөд түүнчлэн мидлингийн тээврийн зардал буурах, тээвэрлэлтийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдах юм.

ИйнхүүТавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор "Тавантолгой түлш" компани сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийг төмөр замаар тээвэрлэж эхэллээ.

“Буянт-Ухаа” нисэх буудалд цахим хөгжил, инновацын төвийг нээнэ
“Буянт-Ухаа” нисэх буудалд цахим хөгжил, инновацын төвийг нээнэ
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.