Эх хэлний өдрийг тохиолдуулан өнгөрсөн онд зарласан “Хос бичигтэн” хөтөлбөр өргөжин, энэ жил хүүхэд залуусаа соёлын олон төрлийн илэрхийлэлд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ үндэсний өв уламжлал, соёл түүхээрээ бахархдаг иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байна.
Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 12Б ангийн сурагч Ү.Энхжин, 3А ангийн сурагч Ү.Эмүжин нарын бүтээлийн үзэсгэлэнг Соёлын яамны дэмжлэгтэйгээр гаргаж байна.
“Хос бичигтэн” үзэсгэлэнгээ гаргах гэж буй тус сурагчид нь:
-
3 удаагийн бие даасан үзэсгэлэнгээ Хөвсгөл аймагтаа гаргасан бөгөөд 110 гаруй бүтээлийн сантай.
-
Монгол бичгийг гүнзгийрүүлэн суралцагчдад зориулсан гарын авлага зохион хэвлүүлсэн.
-
Хувь хүн, албан байгууллагатай хамтран үндэсний бичгээр бэлэг дурсгал, хаяг шошго бичиж үйлчилдэг.
-
2017 оноос хойш үндэсний бичгийн 7 сургалтыг мэргэжлийн багш, төрийн албан хаагч, сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зохион байгуулсан.
-
Улсын хэмжээнд зохион байгуулагддаг уралдаанд тэмцээнд тогтмол оролцож, амжилт үзүүлдэг.
-
Ү.Эмүжин “Монголын сайхан бичигтэн” уралдааны хамгийн залуу оролцогчоор шалгарч байсан.
Үзэсгэлэн Соёлын яамны 1 давхрын үзэсгэлэнгийн танхимд 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал үргэлжилнэ.