Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Танхимын сургалтыг сэргээх эрх Нийслэлийн засаг даргад байхгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Нийслэлийн засаг даргын А/590 дүгээр захирамжийн дагуу зарим сургалт, үйлчилгээний төвүүдийг нээх болсонтой холбоотойгоор НЗДТГ-ын мэргэжилтнүүд мэдээлэл өглөө. 

НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал:

“Ковид-19 цар тахал манай улсын дотоодод тархаагүй, зөвхөн гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байна. Тиймээс бид тодорхой хэмжээнд эдийн засгаа тэлэх үүднээс хэд хэдэн бизнессийн байгууллагын үйл ажиллагааг нээх нь зүйтэй гэж үзсэн. Тэдгээрт стандартын шаардлага хангасан спорт заал, фитнес клуб, усан бассейн болон танхимын бус сургалтын төвүүд багтана. “Танхимын бус сургалтын төв” гэж онцолсны учир нь манай улсын ЗГ-аас БСШУС-ын сайдад үүрэг өгсний дагуу танхимын сургалтын үйл ажиллагааг Боловсролын яамнаас зогсоосон. Тиймээс Нийслэлийн засаг даргын зүгээс ЗГ-ын гишүүний зогсоосон байгууллагын үйл ажиллагааг сэргээх хууль эрх зүйн боломж байхгүй” гэлээ.

Харин жолооны курсын хувьд хуучин журам хүчин төгөлдөр байгаа тул танхимаар хичээллэхгүй. Хэлний сургалтууд ганцаарчилсан, цөөн хүнийг хамруулсан байдлаар үйл ажиллагаа явуулж болно гэлээ. Мөн хурим, төрсөн өдөр, олон нийтийн арга хэмжээ зэрэг олон хүн хамруулахыг хориглосон шийдвэр хүчин төгөлдөр үргэлжилж байгааг сануулсан юм.

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар БОРОО ОРНО
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар БОРОО ОРНО
 
Таарамжгүй харилцааны улмаас бусдыг зодож, онц хэрцгийгээр санаатай хөнөөсөн БНХАУ-ын иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Таарамжгүй харилцааны улмаас бусдыг зодож, онц хэрцгийгээр санаатай хөнөөсөн БНХАУ-ын иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.