Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аврагч нохойны сургалт, дадлагын талбайг тохижууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 33 секунд

Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан “Аврагч нохой”-ны сургалт, дадлага явуулах сургалтын талбайг тохижууллаа.

Сургалтын талбайд зориулалт бүхий харайх самбар, туннел, гүүрэн тавцан, сүлжих хэрэгсэл, цагираг зэрэг дасгал төхөөрөмжийг хийж байршуулаад байна.

Ингэснээр дасгал сургуулийг тогтмолжуулах, албаны нохойг сургаж, дадлагажуулах боломжийг бүрдүүллээ гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Коронавируст халдварын бүртгэл, удирдлагын системийг нэвтрүүллээ
Коронавируст халдварын бүртгэл, удирдлагын системийг нэвтрүүллээ
 
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.