Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавируст халдварын бүртгэл, удирдлагын системийг нэвтрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штабаас гаргасан шийдвэр, үүрэг чиглэлийг бүх шатны байгууллагад богино хугацаанд дамжуулах, коронавируст халдвараар өвчилсөн болон сэжигтэй, тусгаарлалтад байгаа, гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох зорилгоор Улсын онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагаанд коронавируст халдварын бүртгэл, удирдлагын системийг нэвтрүүллээ.

Тус системийг “Интерактив” ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй хийж гүйцэтгэсэн бөгөөд системд бүх шатны Онцгой комиссын штаб холбогдож, сургалт дадлагыг цахимаар тогтмол зохион байгуулах боломжтой боллоо.

Мөн гэрээр ажиглалтад байгаа иргэдэд зөвлөгөө өгөх, эрүүл мэнд, биеийн байдлыг хянах зорилгоор гар утасны аппликейшныг боловсруулан нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Тусгай үүргийн онгоцоор 7 улсаас 278 иргэн эх орондоо ирлээ
Тусгай үүргийн онгоцоор 7 улсаас 278 иргэн эх орондоо ирлээ
 
Т.Энхтүвшин: Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн хугацааг Ерөнхийлөгчийн сонгуультай тааруулж оруулж ирж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна