Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны ..байрны гадна талбайд гар утсаа дээрэмдүүллээ гэх дуудлага 2022 оны наймдугаар сарын 7-ны өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн байгууллагаас шалгахад тус дүүргийн 43 дугаар хороонд оршин суух хаягтай иргэн Ч-г Баян-Өлгий аймагт оршин суух хаягтай 47 настай эрэгтэй Б нь хоолойг нь боож гар утсыг нь дээрэмджээ. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
НЭМЭЛТ: Улсын хэмжээнд энэ оны эхний 7 сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг 334 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 185 нэгжээр буюу 2.2 дахин өсчээ.