Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлалаа эхлүүлээд байгаа.
Тэгвэл өнөөдөр /2020.08.10/ өглөө малчны хотонд зочилсон бол үүний дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамтаар энхийг сахиулах бэлтгэл хангаж буй алба хаагчидтай уулзлаа.
Уулзалтын үеэр тэрбээр "Би Монгол Улс, Монголын ард түмний зорилгод талархаж байна. Энхийг сахиулагчдыг хангахаас эхлээд бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг дэмжих хүртэл бүх хувь нэмрээ оруулж ирсэнд талархаж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.