Наймдугаар сарын 7-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон хүүгийн талаарх мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Тэгвэл уг асуудлаар бид хүүгийн ар гэрийнхэнтэй нь холбогдож мэдээлэл авлаа.
Хүүгийн эгч Н.Амаржаргал "Наймдугаар сарын 7-нд Баянгол дүүргийн 22 дугаар хороонд байрлах гэрээсээ гараад сураггүй алга болсон. 13 настай 174 см өндөртэй бор царайтай хүү байгаа. Одоог хүртэл ямар ч сураг гараагүй байна. Гэрээсээ гарах үедээ хар цамц, цэнхэр өнгийн куртик, хар өмдтэй, хар кеттей явсан. Өмнө нь гэрээсээ гараад алга болж байгаагүй учраас их санаа зовж байна. Харсан хүмүүс яаралтай холбогдохыг хүсэж байна" гэв.
Дээрх хүүхдийг харсан хүн байвал 80126110 утсаар холбогдож мэдээлэл өгөх боломжтой.