Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: Антонио Гутеррешийн айлчлалын талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

Ангилал
Бусад
Огноо
Унших
7 минут 26 секунд

НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилж буй. Энэ нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хийж буй анхны айлчлал юм. Тэгвэл уг айлчлалын талаар Монголын улс төрчид болон жиргээчид ямар байр суурьтай байгааг хүргэе.

Хотын дарга асан Э.Бат-Үүл "Дэлхийн III дайн болчих гээд нойр хоолгүй тэвдэж яваа Антонио Гутеррешийг Монголд урьж ирүүлээд мод тариулж буй У.Хүрэлсүхийн геополитик гайхалтай цагаа олов! Тусгаар тогтносон бүрэн эрхт Монголоо, түгшүүрт автсан дэлхийд энхтайваны бэлгэдэл болгон ингэж алдаршуулдаг нь супер!"

Мөн тэрбээр "Геополитикийн амь тэмцсэн өрсөлдөөнд гол тоглогчид нь болох хоёр аварга Их гүрний дунд хавчигдах жижиг Монгол Улс "том ухаан" зарж бж аюулгүй байдлаа сахин хамгаалахаас аргагүй! Энэ том ухаан нь НҮБ-д "Энхтайваныг хүсэгч брэнд улс" болох стратеги байв! Ингэж чадсныг Гутерреш нотлов" хэмээн жиргэжээ.

Нийтлэлч Б.Баабар "НҮБ-ийн босс Ерөнхийлөгчийн урилгаар айлчиллаа. Монгол НҮБ-д элссэнээс хойш 7 дарга тодорсны 4 нь манайд айлчлав. Гүтэрэш (жинхэнэ нэр нь шүү) Японоос Монголд, эндээсээ Солонгос орно. Зүүн хойд Азийн бүс нутагт Монголын гүйцэтгэж байгаа ролийг өндрөөр үнэллээ"

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд "НҮБ бол дэлхийн төр. Дэлхийн II дайны дараа үүссэн энэ байгууллагын үр дүнд дэлхийд энх тайван тогтож, дэлхийн эдийн засаг сүүлийн 70 жилд 8 дахин өссөн байдаг. Ардчилсан Монгол улс энэ цаг үед өндөр хэмжээний айлчлал хүлээн авч байгаа нь сайн хэрэг. Харин талбайд олон дарга нар биш ЭСЯ, ОУБ байгаа нь сайшаалтай"

Ерөнхий сайд асан С.Баяр ""...the largest per capita contribution to peacekeeping operations..." Энэ өдөр муу Н.Энхбаярыгаа магтъя. Алсын хараатай Ерөнхий сайд. "Их өр" шийдэх тэр жил ОХУ-аас айж эмээлгүй энхийг сахиулагч цэргээ Ирак руу илгээж билээ. "Их өр" тэглэх маань мултрах дөхсөн шүү, бүү үзэгд"

Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам "НҮБ-ийн дарга коммунист субботник хийх гэж ирсэн байх нь хөөе! НҮБ-ийн даргын нэрэмжит мод ургалаа (ураагүй байсан ч) гээд нэг сонгуулиар сурталдандаа агсийвал. Янагисава гэж Япон хүн ойжуулах хөдөлгөөн өрнүүлээд яармагт тарьсан мод одоо ихэнх нь байхгүй"

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай "Сайхан юм аа сайхан юм, бидний тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан мянга мянган баатрууд бүгд л тэнгэрээс хараад баярлан цэнгэж байгаадаа. Улсынхаа төв талбайгаар дүүрэн гадаадын элчингүүдийг жагсаагаад л дэлхийн боссыг Ерөнхийлөгч маань угтаж аваал бөөн баяр бөөн жавхаа"

Жиргээч "Эрх чөлөөт Оргио" "Нүүрсний экспортын замаа чөлөөллөө. НҮБ-ын Нарийн бичгийн даргаар Зэсийн нөөц, сэргээгдэх эрчим хүчний том тоглогч гэж дэлхийд зарлуулав. Эрчим хүчний салбар сэргэлтийн замдаа эргэлт буцалтгүй орлоо. Монгол Улсыг хэн ч Монголчууд шиг хайрлахгүй нь үнэн" хэмээн жиргэжээ.

НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэгийг чөлөөлж, И.Баатархүүг томилжээ
НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэгийг чөлөөлж, И.Баатархүүг томилжээ
 
“PLAY TIME” фестивалын үеэр хулгайд алдагдсан 15 гар утсыг хилээр нэвтрүүлж, худалдахыг завджээ
“PLAY TIME” фестивалын үеэр хулгайд алдагдсан 15 гар утсыг хилээр нэвтрүүлж, худалдахыг завджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.