Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Хар үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 68 км-т, сумын төвөөс хойд зүгт 23 км-т/ наймдугаар сарын 1-ний өдрийн 17:00-18:00 цагийн хооронд аадар бороо орсны улмаас малчин Б-ийн 80 орчим бог мал үерийн усанд өртөж хорогдсон тухай мэдээллийг наймдугаар сарын 04-ний өдрийн 22:21 цагт хүлээн авсан.
Урьдчилсан байдлаар үерт тус сумын харьяат малчин Б-ийн 80 орчим бог мал өртөж хорогдсон бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг наймдугаар сарын 5-ны өдөр очиж нөхцөл байдалтай танилцаж, хорогдсон малын сэг, зэмийг утгах ажлыг зохион байгуулах тухай мэдээллийг Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!