Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуулиар хориглосон хугацаанд загас барьсан хэргийг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд


Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Загас” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд эргүүл хяналт шалгалтаар ажиллах хугацаанд буюу 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар сумын 1 дүгээр баг Орхон голоос дөрвөн иргэн, нэг тээврийн хэрэгсэлтэй хийлдэг завь ашиглан хуулиар загас барихыг хориглосон хугацаанд дөрвөн төрлийн 30 ширхэг загас барьсан үйлдлийг илрүүлэн шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Хуулиар хориглосон хугацаанд барьсан 30 ширхэг загасыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран голд буцаан тавих ажлыг зохион байгуулж ажиллалаа.
Загасны үржлийн үед нь халдаж агнавал тухайн төрөл зүйл устах аюултай байдаг тул үржлийн үе буюу 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд загас барихгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

                                                                                                                                      Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс Мөрдөн байцаах алба

Уриалга бүхий сурталчилгааны стикер наалтыг байршуулж байна
Уриалга бүхий сурталчилгааны стикер наалтыг байршуулж байна
 
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын 1000 болж нэмэгдэнэ
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын 1000 болж нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.