Сонгинохайрхан дүүрэг дэх цайны газрын үйл ажиллагааг Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаанд бүхэлд нь түр зогсоох арга хэмжээг авсан. Тус цайны газар нь Улсын байцаагчийн хүргүүлсэн албан даалгаврын хүрээнд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийх цайны газрыг цэвэр, бохир усны хэсгийн шугам сүлжээнд холбож, ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулан, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн тул үйл ажиллагааг сэргээлээ.