Хөвсгөл аймгийн 90, 91 жилийн ойд зориулсан аймгийн цол олгох барилдаан Мөрөн хотод зохион байгуулагдсан билээ. Тус барилдаанд нийт 128 бөх барилдуулсан бөгөөд барилдаан эхлэхээс өмнө бөхчүүдийн дунд маргаан дэгдсэн юм. Учир нь цол олгох барилдаандаа барилдах хүсэлтэй аймгийн залуу бөхчүүд аймгийн наадамд цолтой бөхчүүдийг барилдахгүй байхыг шаардсан. Улмаар ямар нэг шийдвэрт хүрэлгүй өдөр эхлэх ёстой байсан барилдаан хойшлон үдээс хойш 17.00 цагийн үед анх бүртгэгдсэн байдлаар бөхийн барилдаанаа явуулжээ.
Гэвч Хөвсгөлчүүд Улсын арслан Ц.Содномдоржийг жил бүр аймгийнхаа наадмыг самарч, маргаан дэгдээдэг гэж ундааны сав шидэж, удаа дараалан наадмын талбайг чөлөөлөхийг шаардаж байсан юм. Ингээд хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд улсын арслан Ц.Содномдорж өөрийн сумын залуу бөх Б.Адъяасүрэнд бүсээ тайлж өгч, аймгийн заан болгосон юм.
Тэгвэл энэ маргаантай, хэрүүл шуугиантай цол олгох наадмын талаар Улсын арслан Ц.Содномдорж дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "Манай аймаг бол бөхийн удамтай аймаг. Цаашдаа ч үүнийгээ хадгална. Найдаж байна. Хөвсгөлийн хүчтэнүүд дэвжээ энэ жил ТУЗ-өө зөвлөлөө сольсон. Энэ жилийн аймгийн наадам олон нийтийн дунд шуугиан тарилаа. Олон нийтийн хандлага тиймхэн байлаа. Толгой бөх хаашаа байна, хандлага тийшээ л байна. Тэр ойлгомжтой. Ц.Содномдорж арслан сүүлийн хоёр жилийн наадамд найраа хийлээ гэж байх шиг байна. Тэгж харагдсан байх.
Намайг бөх болгох замыг заасан гурван эрхэм бий. Би тэдний замнлаар хүмүүжлийг авч ирсэн. Гэтэл доороос гарч ирж байгаа залуу бөхчүүд их өөр болж. Монгол бөхийн жудаг, соёлыг уландаа гишгэлсэн байдал ажиглагдах боллоо. Энэ нь манай наадмын тов гарсан байхад дэвжээний гүйцэтгэх захирал н.Давааням болон дэвжээний багш харцага н.Элбэг дээр нь би оролцож хурлаа хийсэн.
Ингэхдээ "128 бөх барилдах учир гаднаас олон бөх ирэх юм байна. Тиймээс сумын цолтой болон цолгүй бөхчүүд хасагдахаар байна. Тэгэхээр цол өгөх өгөх барилдаанаа наана хийе. Олон бөх хамруулах барилдаан зохион байгуулъя" гэж долдугаар сарын 29-нд шийдсэн. Энэ дагуу тухайн өдрийн 17.00 цагийн үед шийдвэр гарсан.
Дараа нь 18.00 цагт бүртгэл хийхээр болсон. Бүртгэл явуулахад манай аймгаас 124 бөх, бусад аймгаас 4-5 бөх оролцохоор болсон. Энэ бөхчүүдийг хасах эрх бидэнд байхгүй. Ингээд бөхийн барилдаан болсон.
Барилдаан эхлэхийн өмнө тухайн орон нутагт амьдардаг болон залуу бөхчүүд эсэргүүцэл илэрхийлсэн. Шалтгаан нь, бид нарыг бүртгэсэнгүй гэсэн. Би гайхсан. Уг нь тэдний олонх бүртгүүлсэн, барилдсан. Эндээс маргаан үүссэн. Тэгээд 11.00 цагийн барилдаан цуцлагдсан. Тэгэхээр нь дараа өдөртөө барилдъя гээд бүртгэл хийсэн. Бүртгэлээр 128 бөх тасалсан. Хоёр цагийн дараа эсэргүүцэл үзүүлсэн залуу бөхчүүд улсын цолтой зарим нэг бөхчүүдтэй уулзаж "Бид дотроо сумын заан, начингийн зөвлөлтэй болсон. Тэр зөвлөлийн дагуу аймгаасаа начин төрүүлмээр байна" гэдэг санал тавьсан.
Би энэ залуусын олонхийг танихгүй юм билээ. Яагаад гэвэл, заалны барилдаан байнга болдог. Тэрэнд ирж байсан нь тун ховор байсан. Хэрвээ магадгүй энэ барилдаанд ирээд заалны барилдаанд шөвгөрдөггүй юм гэхэд, гурав давдаг бөх байсан бол би дэмжих байсан.
Тиймээс би "Та нар ядаж улсын цолгүй бөхчүүдийн барилдаанд оролцож байгаач ээ. Ядаж хоёр, гурав даваад олонд танигдаачээ" гэж хэлмээр байна. Дээр нь бөхийн барилдааны үеэр эсэргүүцсэн хүн нь 10 гаруй хүн байсан. Тэр нь та нарын ах, дүү байсан. Тэрийг та нар ард түмэн гэж харуулсан шүү. Эндээс та нар аймгийн наадмыг шантаажилсан шүү. Эр хүн байж ийм муухай аргаар аймгийн начин болох юм бол шал дэмий шүү. Би та нарыг судалсан. 20-30 гаруй насны сайхан залуус байна лээ.
Гэтэл ийм муухай зантай байх гэж. Даанч дээ. Барилдааны асар хүртэл нураасан. Үүнийхээ оронд бэлтгэлээ хий. Улсын наадамд ядаж гурав давчихаад ард нь хор найруул л даа. Тэгчихээд нэг хүнд 10 мянган төгрөг тарааж хороо хий л дээ. Намайг эсэргүүцэх ийм хор хийсэн байна лээ. Улсын начин н.Давааням та бөхийн асар нураасан шүү. Ард түмэн нураагаагүй шүү. Та тавагтай идээ өшиглөсөн шүү.
Цолыг ингэж авдаггүй юм аа. Би өнөөдөр төрсөн дүүгээ дэмжсэн. Өнөөдөр 18 настай залуу. Хоёр жилийн дараа ямар байхыг хараарай. Та нар шиг хөдөө орон нутагт очиж хэвтчихээд амьдралаа бодож байна гэж байгаа хүн биш шүү. Бөх бол бүх юмаа бөх рүү зориулахыг хэлдэг юм юм шүү.
Би дүүгээсээ мөнгө авах уу" гэлээ. .