Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас дараах мэдэгдлийг хийжээ. Тус мэдэгдэлд:
"Нэг сая ажлын байр бий болгодог хувийн хэвшлийнхэн хөл хорио тогтоосноос хойш 100 хоног өөрсдийн хүчээр зохицуулж ирлээ. Гэвч нөхцөл байдал улам дордож, дэлхийн эдийн засгийн түүхэнд байгаагүй эрэлт нийлүүлэлтийн шоок үүсчихлээ. Ашиг олох нь бүү хэл зардлаа ч нөхөж чадахгүй компаниуд олширч, 3-р сарын байдлаар 46000 хүн нэмж ажилгүй болоод байна.
Улирлын чанартай ажлаас хамааралтай өрхүүд орлогогүй болоод байна. Төр засгаас иргэдийнхээ ажлын байрыг хадгалах илүү бодитой ажил, байгаа олсон дэмжлэг хэрэгтэй байна.
Иймд 5-р сарын 1-ийг Ажлын байрны өдөр болгон зарлаж, тайван жагсаалд хувийн хэвшлийнхнийг уриалж байна. Энэ үеэр "Эдийн засгийг эрчимжүүлж, ажлын байрыг хадгалах бизнес санал"-ыг сонгуульд дэвших бүх намын ЕНБД нарт гардуулна" гэв.