Япон улсын засгийн газраас үнийн өсөлт дагасан хямралыг даван туулах далайцтай арга хэмжээ авахаар болсон байна. Тодруулбал, цар тахал, цаашлаад ОХУ-Украины дайнаас улбаалсан эдийн засгийн савалгаа дэлхийн цөөнгүй улсад цохилт болоод байна. Тэдгээрт ОХУ, АНУ, Франц, Англи зэрэг томоохон улс орнууд багтаж буй нь ирэх 2023 онд дэлхий нийтэд эдийн засаг, санхүүгийн хямралд нүүрлэж магадгүй гэдэг таамаг дэвшүүлээд буй юм.
Тиймээс Японы засгийн газраас ААН-үүдэд цалингаа нэмэхийг уриалсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд хэрвээ цалингаа нэмж, орон тооны цомохтгол хийхгүй бол татварын хөнгөлөлтөөс эхлээд төрийн дэмжлэгийг үе шаттай үзүүлнэ. Мөн төрийн албан хаагчдын цалинг нэмэхээ дурдсан байна. Засгийн газраас гаргасан уг уриалгыг Японы томоохон компаниуд талархан хүлээн авч, ажилчдынхаа цалинг багадаа 20 хувиар нэмэгдүүлэх, хөнгөлөлт урамшуулалд хамруулах замаар санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн аж. Хэдийгээр Япон улс дахь инфляц АНУ тэргүүтэй улсаас бага хэмжээнд байгаа ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс ийнхүү авч байна гэж мэдэгджээ.